• Visionista
  • Гадаадын оршин суугчийг хүлээн авах гарын авлага
  • JAC сэтгүүл
  • Японы барилгын салбарт ажиллах хүсэлтэй хүмүүс
  • Хүмүүс, барилгын компаниуд, дэлхий ертөнцийг холбох
  • Facebook (Японы компаниудад зориулсан)
  • Facebook (гадаадын иргэдэд зориулсан Япон хэл)
  • Instagram
  • Youtube

Япон хэлийг монгол багшаар заалгая!

Эх орноосоо япон хэл заах сургалт Монголын далбаа

Японы барилгын салбарт ажиллаж буй Та бүхэнд зориулан монгол багш Монголоос, онлаинаар япон хэл заах болно. Япон хэлний ямар ч түвшинтэй байж болно, мэдэхгүй зүйлээ багшаас эх хэлээрээ асуух, ярилцах, заалгах боломжтой.

Маргаашийн ажил, амьралаа өнөөдрийнхөөс илүү болгохын тулд өдөр тутам, бага багаар япон хэлээ сайжруулаарай.

Багшийн танилцуулга

Багшийн нэр: Сайханаа

Багшийн нэр: Сайханаа

Япон хэл сурахаар, улам сайжруулахаар зорьж буй эрхэм дүү нар аа, бидний хичээлд тавтай морилно уу.
Би япон хэлийг анх сурч эхэлснээс хойш хэдийнээ 35 жил өнгөрчээ. Энэ хугацаанд сурч мэдсэн зүйлсээ Та бүхэнд харамгүй заах болно оо.
Хамтдаа бага багаар ахиж, алхам алхмаар урагшилцгаая.

Багшийн нэр: Цэнгүн

Багшийн нэр: Цэнгүн

Намайг Цэнгүн гэдэг. Буруу хэлчих вий гэж нэрэлхэж, санаа зоволгүйгээр япон хэлээр яриад л байх нь чухал. Хичээлийн үеэр японоор чөлөөтэй ярилцаж сурвал биеэ барилгүй ярих, харилцахад дадах болно. Зугаатайгаар сурвал тогтоох нь амар байдаг шүү.

Багшийн нэр: Ялгуум

Багшийн нэр: Ялгуум

Миний нэрийг Ялгуум гэдэг. Япон хэлээр заавал төгс, зөв байхаас илүү “ойлголцох юмсан” гэсэн зүтгэл, сэтгэл чухал гэж боддог. Япон хэл сурах арга замыг хамтдаа нээцгээе.

Хичээлийн хуваарь

Япон хэлийг 1 минутад

Хичээлд хэрхэн бүртгүүлж, хэрхэн оролцох вэ?

Хичээлд хэрхэн бүртгүүлэх вэ?

Гар утсаараа бүртгүүлнэ.

Гар утасны "ЖАК мэмбэрз" аппликэшнийг нээнэ. Дэлгэцэнд гарах зааврын дагуу бүртгүүлнэ.

Гар утасны "ЖАК мэмбэрз" аппликэшнийг татаж суулгах, ашиглах зааврыг эндээс үзнэ үү.
Хичээлд бүртгүүлэх зааврыг "Япон хэлний хичээлд бүртгүүлэх заавар"-аас үзнэ үү.

Хичээлд бүртгүүлэх заавар ойлгомжгүй байвал хамт ажиллагсдаасаа тусламж аваарай.

Хичээлд хэрхэн оролцох вэ?

Гар утасны "ЖАК мэмбэрз" аппликэшнээр оролцоно.

Хичээлд оролцох зааврыг "ЖАК мэмбэрз" аппликэшний "Маньюал (гарын авлага)"-аас үзнэ үү.

""Япон хэлийг монгол багшаар заалгая!" хичээлд оролцох" хэсгээс үзнэ үү.

Анхаарах зүйлс

  • Энэхүү хичээл нь, барилгын салбарын аж ахуйн нэгжид ажиллаж байгаа "Тусгай ур чадвартай ажилтны 1-р зэрэг" бүхий хүмүүс болон хамт ажиллаж буй бөгөөд цаашид "Тусгай ур чадвартай ажилтны 1-р зэрэг"-т шилжих хүсэлтэй "Ур чадварын дадлагажигч" нарт зориулсан хичээл юм.
    Тухайн аж ахуйн нэгж нь, ажлын байраар хангаж буй бүх тусгай ур чадвартай ажилтнуудыг хүлээн авахтай холбоотой зардлыг хариуцдаг байх шаардлагатай.
    Уг хичээлд бүртгүүлэх хүний тоо хязгаартай бөгөөд хүний тоо гүйцвэл бүртгүүлсэн дарааллаас үл хамааран "Тусгай ур чадвартай ажилтан"-ыг давуу хамруулна.
  • ЖАК-ын япон хэлний хичээлүүдэд хэдэн ч удаа суух боломжтой. Гэхдээ хүний тоо гүйцсэн тохиолдолд анх сууж байгаа хүмүүсийг давуу хамруулна.
  • Интернетийн холболтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.

Асууж тодруулах

Утсаар холбоо барих /төлбөргүй/ : 0120-220353
 Ажлын өдрүүдэд 09:00-17:30 Зөвхөн япон хэлээр

Мэил хаяг: